2022 оны Компанийн аварга шалгаруулах ширээний теннисний тэмцээн

2022 оны Компанийн аварга шалгаруулах ширээний теннисний тэмцээн 2 өдрийн турш амжилттай явагдаж өндөрлөлөө. Тэмцээн баг, ганцаарчилсан, холимог хос төрлөөр зохион байгуулагдаж шилдгүүдээ тодрууллаа. Тэмцээнд ахмадын хорооны тамирчид оролцсон бол Зуухан цех /ЗЦ/-ийн баг тамирчид зохион байгуулалт сайтай идэвхтэй оролцлоо. Түлш дамжуулах цех /ТДЦ/ анх удаагаа холимог хосын төрөлд хүрэл медаль хүртсэн бол Дулааны хянах хэмжүүр автоматикийн цех /ДХХ-АЦ/ 2002 оноос хойш тасралтгүй 20 дахь түрүүгээ хүртсэн нь тус тэмцээний онцлох үйл явдлууд байлаа.
Нийлбэр дүнгээр:
Тэргүүн байр  – ДХХ-АЦ
Дэд байр          – Захиргааны 1-р баг
Гутгаар байр  – ТДЦ -ийн баг тамирчид шагналын тавцанд зогслоо.