Төрийн дээд шагналаар шагнагдсан ажилтнууддаа баяр хүргэе

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, эрчим хүчний салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан инженер техникийн ажилчин, албан хаагчдыг төрийн дээд шагнал ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН, АЛТАН ГАДАС ОДОН, ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ-аар шагнасныг эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Эрдэнэбат нар гардуулан өглөө.

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН:

Ерөнхий инженерийн орлогч Р.Ганбат, Цахилгаан цехийн дарга Б.Алтанхуяг, Дулааны хянах хэмжүүр автоматикийн цехийн дарга  Б.Батцэрэн, Худалдан авах ажиллагааны хэлтсийн материал сэлбэг хариуцсан мэргэжилтэн Д.Эрдэнэ-Очир, Зуухан цехийн зуух болон тоос бэлтгэх тоноглолын засварчин Г.Батсайхан

АЛТАН ГАДАС ОДОН:

Үйлдвэрлэлийн албаны дарга Б.Батзориг, Зуухан цехийн ахлах машинч Дамдинсүрэн овогтой Батчулуун, Зуухан цехийн зуухны машинч Сүрэн овогтой Батчулуун, Турбин цехийн үндсэн тоноглолын засварчин Т.Баттөмөр, Дулааны хянах хэмжүүр автоматикийн цехийн хэмжүүрийн засварчин Ш.Нямбаяр, ахмад настан Г. Бат-Очир, Ш.Пүрэвхүү

ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ:

Судалгаа хөгжлийн албаны технологийн програм хангамжийн инженер Б.Ганганмөрөн, Худалдан авах ажиллагааны хэлтсийн дарга В.Лхагвадорж, Худалдан авах ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Чинбат, Худалдан авах ажиллагааны хэлтсийн материал сэлбэг хариуцсан мэргэжилтэн З.Ууганзаяа, Зуухан цехийн цахилгаан шүүлтүүрийн засварын монтёр Х.Ганболд, Зуухан цехийн зуух болон тоос бэлтгэх тоноглолын засварчин Д.Энхтүвшин, Турбин цехийн турбины машинч Ц.Мөнхтуяа, Цахилгаан цехийн хуваарилах байгууламж, кабель шугамын засвар угсралтын цахилгааны монтёр Б.Ганбаяр

Төрийн дээд шагналаар энгэрээ мялаасан нийт ажилтнууддаа ажлын өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе